
"Босоо" хэмээх Г.Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Сонирхуулахад, Г.Самдан нь 1899 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төржээ. 1922 онд цэргийн наадамд есөн даван үзүүрлэж, улсын заан, 1923 онд Уул тайллагын наадамд долоо даван үзүүрлэж, 1924 онд цэргийн наадамд ес даван үзүүрлэхэд нь улсын арслан цол хүртээжээ. Харин 1925 онд 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн бол 1938 онд долоо давсан байна.
Түүний домог мэт түүхээс товч өгүүлэхэд.
1. “Босоо” хэмээх Самдан аваргын бяр
Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт 1899 онд төрсөн. Ганжууржавын Самдан багаасаа л шөрмөслөг, мах мариа сайтай хүү байжээ.
Адуу малтай хөөцөлдөж, үеийн хүүхдүүдтэй ноцолдож, аян жин тээж, хунз цай, таар шуудайтай гурил, будаа өргөж бяр суун, хатуужиж барилдаж ноцолдохын "дон" болсон Г.Самдан хүү 15-16 настайдаа Өвөр Монголын Сөнөдийн хошуунд нутгийн хүмүүсийг даган жин тээж наймаа худалдаа хийж явахдаа тэнд болсон бэсрэгхэн наадамд анх удаа зодоглон барилдаж тvрvvлээд аминдаа "бөх" болчихсон нутагтаа иржээ.
2. Vхэр өргөсөн нь
Г.Самданг хорь хvрээгvй байх vед гэрийнх нь хаяанд нэг vнээ vхчихсэн хэвтэж байж дээ. Эгч Г.Цэнджав нь "Энэ vхсэн vнээг яаж зайлуулна даа" гэж vглэхэд Самдан дуугvйхэн чагнаж сууснаа гараад явчихаж гэнэ. Г.Самдан хvv vхсэн vнээний дэргэд ирж хормойгоо шуугаад дөрвөн хөлнөөс нь татан нуруугаар дээш харуулснаа шилбэнээс нь хоёр гараар базаж бариад нэг, хоёр, гурваа! гээд хvчлэн өргөж газраас хөндийрvvлэн нилээд явснаа тэр чигт нь чирсээр гэрээс холдуулчихаад орж ирж байжээ. Энэ vеэс л нутгийн хvмvvс "Ганжууржавын бор хvv бөх болно шvv!" хэмээн ярилцдаг болсон гэдэг.
З. Машин зогсоох хvч
Г.Самдан аварга нэг өвөл Баянтvмэнд ачаа хvргэхээр жинд явжээ. Цас орчихсон, хальтиргаатай ч vе байж. Өндөрлөг өөд тэмээн хөсөг өгсөн араас нь Г.Самдан дагаад гэлдэрч явж гэнэ. Тэдний араас хар утаа хаялж, хахир дуу хvнгэнvvлсэн "УАЗ" гэгч том ачааны машин зэрэгцээд иртэл нэг тэмээ vргэж тонгочоод ачаатай тэрэг нь машинд шvргvvлж бяц vсэрчээ. Орос жолооч огт тоосон янзгvй цаашлан явахыг хараад Г.Самдангийн уур хvрч морио гуядан ухасхийгээд машинтай зэрэгцэн очуутаа мориноос vсрэн бууж машины тэвшний дээгvvрээ төмөр бэхэлгээтэй зузаан банзнаас шvvрэн барьж хөлөөрөө газар уллаад таттал тэвшний арын хаалт зад vсрэн санжигнажээ. Г.Самдан тvvнийг сугавчлан угзарвал машин ч хvч алдан зогссон гэдэг.
4. Эмнэг адууг номхруулсан нь
Энэ л vедээ юм даг уу даа. Г.Самдан нутгийн хэдэн залуугийн хамт адуун дээр очоод эмнэг хангал барьж сургах болж дээ. Хэсэг адууг морьтой хvмvvс хөөж шургуулахад нутгийн нэртэй уургач Уртаа эмнэг хязаалан vрээ уургалчихаж гэнэ. Эмнэг vрээ ч цовхчин зvтгээд байж. Г.Самдан оосорлож авахаар хазаараа барьж уургыг дамнан очоод чихдээд авах гэтэл уурганы хуйв тасран vрээ цааш ухасхийхэд мань эр хvзvvгээр нь өрөөсөн гараар тэврээд таттал эмнэг адуу эргэж хөдөлж чадахгvй хөх мах нь чичрэн зогсож байжээ. Тэгээд л Г.Самдан хазаарлан авч номхруулсан гэдэг.
5. Ачаатай тэрэг өргөсөн нь
Г.Самдан нэг өвөл хэдэн нөхдийн хамт хөвч рvv барилгын дvнз тvлээ модны жинд явжээ. Хэдэн тэмээн тэргэнд мод ачаад буцаж явтал уулын бэлийн уруу, хажуу газар нэг тэрэгнийх нь чих хуга vсрэн дугуй нь яажигнан голоос мултран унах vед хажууд нь явсан Г.Сам-дан ухасхийж очоод ачаатай тэрэгний арлаас шvvрэн авч сэгийтэл өргөж байгаад дугуйг хийлгэж бяраа гайхуулж байжээ.
6. Гурил хураасан нь
Нэг жил Г.Самдан дотор газар нөхдийн хамт жин тээж очоод ачиж очсон арьс шир, ангийн vс тэргvvтнээ тушааж оронд нь бараа авах гэж хэд хоног хvлээх хэрэг гарсан юм биз. Тэгээд л хvний газар зvгээр суугаад яахав, ажил хийж янчаан мөнгө олцгооё гэж ярилцаад хийх ажил эрж явсаар таар шуудайтай гурил нуруулдаж хураахаар болж гэнэ. Хэдvvлээ газраар нэг хөглөрөх их гурилаас заасан хэмжээгээр нь өрж хурааж эхэлж дээ. Гурилан нуруу дээшилсээр өөрсдийн нь нуруунаас өндөр болоход Г.Самдан хэдэн найздаа хураасан гурил дээр гаргаад өөрөө дороос нь шуудайтай гурилыг шидэж өгсөөр байгаад тоотой гурилаа хурааж дууссан гэдэг.
"Босоо" хэмээх Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан болно | ||
Үзсэн: 2013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.