ОХУ–ын шинэ сансрын буудал барих бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа юм. Энэ нь “Восточный” сансрын буудлыг барих хөрөнгийг зүй бусаар ашиглах, завших явдал их байгаатай холбоотой гэж үзэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин үүний эсрэг арга хэмжээ авна гэдгээ дахин анхааруулаад байгаа юм.

ОХУ Хятадын хилийн ойролцоох Амурын бүс нутагт орчин үеийн сансрын буудлыг барих төслийг 2012 онд эхлүүлсэн юм. Энэ төслийн нэг зорилго нь Москва Казахстан улсад байрладаг Байконур сансрын буудлаас хараат байдлаа бууруулах явдал байжээ. Гэвч төслийг хэрэгжүүлэх бүтээн босголтын ажлын үеэр нийт 172 ам.долларын хөрөнгийг шамшигдуулаад байгааг Кремлийн төлөөлөгч мэдэгджээ. Тус улсын прокурорын газраас 2014 оноос 2018 оны хооронд энэ төсөлтэй холбоотой 17 000 зөрчлийг илрүүлээд байгаагаас 140 нь гэмт хэргийн шинжтэй юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын томоохон бүтээн босголтын ажилд төсөвлөгдсөн хөрөнгө мөнгийг зүй бусаар ашиглуулах, шамшигдуулах явдал зогсохгүй байгаад ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлж, засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжиллээ. Тэрээр ОХУ-ын сайд нарт хандаж энэ талаарх анхааруулгыг өмнө нь нэг бус удаа өгч байсан гэдгийг хэлжээ.
Мөн ерөнхийлөгч Путин восточный сансрын буудлыг барих төслийн хөрөнгийн завшсан, шамшигдуулсан хэрэгт олон хүн холбогдож, зарим нь хоригдоод байгааг дуулгасан юм. Тэрээр энэхүү бүтээн байгуулалтын ажлыг ойроос ажиглаж байх үүргийг Оросын прокурорын байгууллага болон бусад холбогдох газруудад өгчээ.
| “Восточный” сансрын буудлыг барих хөрөнгө зүй бусаар үрэгдэж байгааг дахин анхаарууллаа | ||
| Үзсэн: 542 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.