Шууд Chart

Загастайн даваа чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

2019-11-13 06:53:34

"Цагийн хүрд: мэдээллийн хөтөлбөр: Өнгөрсөн өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орсон байна. Орон нутагт цас их орж зам даваа хаагдаж, зорчих хэсэгт гулгаа үүсжээ. Тухайлбал Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн давааны чиглэлд гарах авто замын хөдөлгөөнийг хаагаад байсан.

Тэгвэл өчигдөр өглөөний 08 цагаас Загастайн даваа чиглэлийн замын хөдөлгөөнийг нээсэн байна. Харин Сүхбаатар аймагт үргэлжлэн цас орж байна. Аймгийн Онцгой байдлын газарт одоогоор зам даваа хаагдсан, хүн төөрсөн, мал уруудсан зэрэг мэдээлэл ирээгүй байна. Төв аймгийн 27 сумын хэмжээнд үргэлжилсэн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ. Аймгийн онцгой байдлын газарт даваа гарагийн шөнө Алтанбулаг сумын Сүжгийн хоолой гэдэг газар отроор нүүдэл хийж явсан иргэд мал ачсан автомашинтайгаа цасанд боогдсон дуудлага ирсэн байна. /2019.11.12/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Загастайн даваа чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй