Шууд Chart

"Ремикон" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа

2019-11-13 10:33:24

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 92,186,238 төгрөгийн үнийн дүн бүхий 503,448 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR +15.00%) болон "Ремикон" ХК (RMC +11.03%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -8.54%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -7.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 307 ширхэг үнэт цаасыг 30,970,160 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

"TOP 20" индекс 0.85 хувиар өсч 18739.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,471,730,588,870.03 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Ремикон" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй