Японы Тоттори мужид жил бүр цасан хавчны дуудлага худалдаа болдог юм байна. Энэ жилийн дуудлага худалдаагаар цасан хавч 46 000 ам.долларын үнэд хүрчээ. Ийм өндөр үнээр цасан хавч худалдагдаж байсан тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм.
Японы Тоттори мужид 11-р сарын 7-нд болсон энэхүү дуудлага худалдаагаар цасан хавч 5 сая иенээр худалдагдсан байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын зүгээс цасан хавч ийм өндөр үнээр зарагдаж байсан тохиолдол дэлхий дээр байхгүй гэдгийг онцолжээ. 46 000 ам.доллараар зарагдсан энэ эр хавч 1.2 кг жинтэй, 14 см өргөнтэй байжээ. Үүнээс өмнө буюу өнгөрсөн жил цасан хавч 2 сая иенээр зарагдаж, Дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдэж байсан бол энэ жил хоёр дахин илүү үнэд хүрчээ.

Загасны бөөний худалдааны Ханашита Шотен дэлгүүрийн эзэн Тецүжи Хамашита түүхэн дээд үнээр цасан хавчийг худалдаан авчээ. Тэрээр Си Эн Эн-д өгсөн ярилцагандаа хэт өндөр үнээр хавч худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ нь уламжлал гэдгийг онцлон хэлжээ. Мөн тэрээр хавчны амт үнэтэйгээ дүйцэхүйц байна гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгасан байна. Япон улсад өндөр үнэд хүрдэг энэхүү хавчнууд нь Тоттори мужаас гадна Осака болон Хирошимагийн дунд байрлах Хоншу арлын далайн усанд элбэг байдаг байна. Тус улсад сэрүүний улирлын үеэр цасан хавчийг агнадаг юм.
| Цасан хавч 46 мянган ам.доллараар зарагджээ | ||
| Үзсэн: 2577 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.