Япон улсад жижиг оврын цахилгаан автомашин худалдан авч байгаа иргэдэд засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
Жолоодоход тун амархан эдгээр жижиг оврын цахилгаан авто машиныг голдуу ахмад настнууд худалдан авна гэсэн хүлээлт байгаа юм. Гэхдээ иргэд байгаль орчинд нээлттэй, овор хэмжээ багатай цахилгаан машинуудыг амьдрал ахуйдаа хэрэглэхэд тулгамдаж байгаа гол асуудал хэт өндөр юм. Японд нэг хүний суудалтай цахилгаан машины үнэ л гэхэд 8000 ам.доллар байгаа юм.

Харин тус улсын засгийн газраас шатахуун хэрэглэдэггүй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд татаас олгохоо мэдэгдээд байна. Ирэх жилийн 4-р сараас эхлэн Японд цахилгаан машин худалдан авч байгаа иргэдэд засгийн газраас санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх юм.
| Япон улсад жижиг оврын цахилгаан автомашин худалдан авалтад засгийн газраас татаас олгоно | ||
| Үзсэн: 1832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.