Шууд Chart

Арван жилийн турш тасралтгүй тэлж байсан Хонконгийн эдийн засаг агшиж эхэлжээ

2019-11-16 17:23:31

Өнгөрсөн 10 жилийн турш тасралтгүй тэлж байсан Хонконгийн эдийн засаг агшиж эхлээд байна. Хонконгийн эдийн засаг  энэ жилийн 7-р сараас 9-р сарын хооронд 3.2 хувиар буурсан байна. Энэ нь өнгөрсөн 10 жилийн дотор анх удаагаа эдийн засаг уналтад орж байгаа тохиолдол юм. Хонконгийн засаг захиргаанаас 9-р сарыг хүртэлх гурван сарын туршид дотоодын нийт бүтээгдэхүүн 3 гаруй хувиар буураад байгаа талаарх мэдээллийг баасан гарагт танилцуулжээ. Азийн хамгийн хөгжингүй хотуудын нэг болох Хонконгийн эдийн засгийн өсөлт буурсан нь АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайнаас гадна тус хотод өрнөөд байгаа оюутнуудын жагсаал, тэмцэлтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. 

Хотын захиргаанаас гаргасан мэдээлэлд ардчиллын төлөөх оюутнууд болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөн, эмх замбараагүй байдлаас үүдэн хөрөнгө оруулалт суларч, иргэдийн худалдан авалт буураад байна гэдгийг анхааруулжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арван жилийн турш тасралтгүй тэлж байсан Хонконгийн эдийн засаг агшиж эхэлжээ  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй