Шууд Chart

Чили улс үндсэн хуулиа өөрчилнө

2019-11-17 10:00:00

Чилийн Конгресс тус улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар санал нэгдээд байна. Энэ нь 20 гаруй иргэдийн аминд хүрээд байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцлийг зогсоох нэг арга зам гэж үзэж байгаа юм. Чилийн сенатын дарга Сантьяго хотод баасан гарагийн өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр ийм мэдэгдэл хийжээ. Тэрээр шинэ үндсэн хууль 100 ардчилсан, жинхэнэ нийгмийн гэрээ болж чадна гэдгийг онцолсон байна. 

Чилийн өнөөгийн үндсэн хууль 1980 оны үед батлагдаж байжээ. Үүнээс гадна тус улсын ерөнхийлөгч Себастьян Пинера иргэдийн шаардлагыг биелүүлэхийн тулд нийгмийн төдийгүй эдийн засгийн өөрчлөн шинэчлэлтийг явуулна гэдгээ илэрхийлээд байгаа. Үүн дотор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх,  эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сайжруулах, эм тарианы үнийг бууруулах болон  цахилгааны үнийг тогтворжуулах зэрэг өөрчлөлт багтаж байгаа юм.  

Чилийн нийт ажилчдын гурав хувь албан бус эсвэл түр ажил эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Мөн 18 сая хүнтэй тус улсын хоёр иргэн тутмын нэг нь бичиг үсгийн чадвар тааруу гэсэн мэдээлэл гарчээ.

Сантьяго хотод галт тэрэгний тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцсэн оюутан залуусын жагсаал нийгмийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болон хувирсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чили улс үндсэн хуулиа өөрчилнө  
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй