Шууд Chart

Умард Солонгосын удирдагч агаарын зэвсэгт хүчний сургуулилтыг ажиглалаа

2019-11-17 11:00:00

Умард Солонгост агаарын хүчний томоохон хэмжээний сургуулилт явагдлаа.  Энэ сургуулилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун үзэж, сонирхжээ.  

Умард Солонгосын төрийн хэвлэл тус улсын агаарын хүчний чадавхыг харуулах зорилго бүхий томоохон сургуулилт явагдлаа гэдгийг мэдээллээ. Хөдөлмөрийн намын сонин болох Родон Синмун сонин удирдагч Ким агаарын зэвсэгт хүчний сургуулилтыг ажиглахаар Вонсан хотын зүүн бүс нутагт зочилсон гэдгийг онцолсон байна. Сургуулилтын үеэр агаарын хүчний анги нэгтгэлүүдийн хооронд тэмцээн зохион байгуулагдаж, байлдааны онгоцнууд агаараас гал нээж, урьдчилсан бэлтгэсэн байг бөмбөгджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ удаагийн сургуулилт Умард Солонгосын агаарын хүчнийхэн гадаад түрэмгийллийн сөрж, устгах чадвартай гэдгийг харууллаа гэж хэлсэн байна.

Олон улсын зарим шинжээчид Пхеньян удахгүй явагдах АНУ, Өмнөд Солонгосын армийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж байгаагаа энэ үйлдлээрээ харуулж байна гэж үзэж байна. АНУ-ын судалгааны Умард 38 гэх  байгууллага хиймэл дагуулаас авсан зурган дээр үндэслэн Вонсан хотод болсон агаарын хүчний сургуулилтад Умард Солонгосын байлдааны 70 гаруй онгоц, болон МиЖи-29 бөмбөгдөгч онгоцнууд оролцсон гэж мэдээлжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын удирдагч агаарын зэвсэгт хүчний сургуулилтыг ажиглалаа  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй