Шууд Chart

Лондонгоос Сидней хүртэл шууд нислэг хийлээ

2019-11-17 10:10:36

Австралийн агаарын тээврийн Кантас компанийн онгоц Лондонгоос Сидней хүртэл туршилтын шууд нислэгийг амжилттай хийлээ. Энэ нь иргэний агаарын тээврийн түүхэнд хамгийн урт хугацаанд тасралтгүй үргэлжилсэн нислэгээр нэрлэгдэж байгаа юм.

Тодруулбал, Австралийн Кантас компанийн онгоц Лондонгоос хөөрч, Сидней хотод баасан гарагт газардлаа. QF7879 нислэг Лондонгоос хөөрөхөд нар мандаж байсан бол Сидней хотод газардахад зорчигчид мөн л нар мандаж буйг харжээ. Тус онгоц 17800 км-ын турш тасралтгүй нислээ. Лондонгоос Сидней хүртэлх дэлхийн хамгийн холын зайн энэ шууд нислэг 19 цаг, 19 минутын турш үргэлжилжээ.

Кантас компани цаашид Австрали болон Европын орнууд, АНУ болон Австралийн хооронд шууд нислэг хийж эхлэх зорилтыг тавиад байгаа учраас энэ туршилтын нислэгийг хийж байгаа юм. QF7879 нислэгт 50 хүн зорчсон бөгөөд нислэгийн үеэр зорчигчдын бие болон сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтийг байнга ажиглаж байжээ. 20 орчим цаг зогсолтгүй үргэлжлэх нислэг зорчигчид болон онгоцны багийнхны биед ямар нэгэн сөрөг нөлөөг үзүүлэхгүй гэж үзсэн тохиолдолд Кантас компани энэ холын зайн шууд нислэгийг 2022 эсвэл 2023 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ Кантас компанийн ийм холын зайн шууд нислэгийг хийж эхлэхийн тулд хууль ёсны зөвшөөрлийг авах ёстой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондонгоос Сидней хүртэл шууд нислэг хийлээ  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй