Шууд Chart

Армийн захирагчдыг фэйсбүүк хэрэглээнээс татгалзахыг уриалжээ

2019-11-17 10:38:23

Энэтхэгийн батлан хамгаалахын удирдлагууд тус улсын армийн захирагчдыг WhatsApp болон фэйсбүүк хэрэглээнээс татгалзахыг уриалсан байна. Эдгээр нийгмийн сүлжээнүүд хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдах, кибер халдлагад өртөх явдал их байдагтай холбоотойгоор ийм сэрэмжлүүлгийг өгөөд байгаа юм.

Тодруулбал, Энэтхэгийн Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн сард армийн албан хаагчдын интернет хэрэглээ, тэр дундаа нийгмийн сүлжээ сайтын ашиглалтын талаарх ажиглалт, судалгааг явуулсны дараагаар тус улсын армийн офицер, захирагчдыг фэйсбүүк болон WhatsApp-ийг ашиглахаас аль болох татгалзахыг уриалжээ. Гаднын тагнуулын байгууллагууд армийн албан хаагчдын нийгмийн сүлжээ дэх цахим хуудаснаас мэдээлэл цуглуулах, тагнуул хийх явдал түгээмэл байгааг анхааруулсан байна.

Үүнээс гадна офицер, захирагчдыг армийн хувцас, хэрэгсэлтэй зургаа өөрийн фэйсбүүк, WhatsApp-д оруулахгүй байхыг хүсжээ. Израилийн тагнуулын байгууллага WhatsApp-ийг ашиглан дэлхийн дахины хэмжээнд 1400 гаруй хүний цахим сүлжээнд кибер дайралт хийсэн гэж WhatsApp компани шүүхэд зараг мэдүүлж байсан удаатай. Үүнээс гадна Энэтхэгийн батлан хамгаалах яамнаас армийн албан хаагчдын цахим сүлжээг тагнах зорилго 150 гаруй хуурамч цахим хаягийг илрүүлсэн гэдгээ мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Армийн захирагчдыг фэйсбүүк хэрэглээнээс татгалзахыг уриалжээ  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй