Шууд Chart

Т.Түвшинтулга Динмухамед Кунаевын ОУТ-ий дөрөв дэх Монгол аварга боллоо

2019-11-17 13:14:45

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн Казахстаны Тарас хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 57 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга алтан медаль хүртэв. Тэрбээр манай улсаас тус тэмцээнд аваргалсан дөрөв тамирчин болж байна.

Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, ОУХМ О.Үйтүмэн нар 2014, 2018 онд түрүүлж байв.

Т.Түвшинтулга Тараст өчигдөр тэгшитгэлд ОХУ-ын Дьулус Федотовыг 11:0-ээр, 1/8 шигшээд Казахстаны Мойрамбок Картбайг 10:2-оор, шөвгийн наймд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт Беларусийн Владислав Андреевийг 8:0-ээр, хагас шигшээд Казахстаны Еламан Кадырсетийг 11:0-ээр тус тус ялсан. Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн 23 хүртэлх насны ДАШТ-д манай ОУХМ З.Занабазарыг ялж улмаар мөнгөн медаль хүртсэн эзэн орны Адлан Аскаровыг 6:1-ээр ялснаар аваргын тавцанд зогслоо.

Өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран Казахстаны Мейиржан Ашировт гэмтлийн улмаас, 86 кг- д ОУХМ Г.Ганхуяг Европын наадам болон Европын аварга ОХУ-ын Даурен Куруглиевт хагас шигшээд ялагдснаар маргааш хүрлийн төлөө, 65 кг-д Б.Батмагнай, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар дагаж барилдана.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Түвшинтулга Динмухамед Кунаевын ОУТ-ий дөрөв дэх Монгол аварга боллоо  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй