Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шри-Ланка улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдлаа. Тус улсын шинэ төрийн тэргүүнээр Батлан Хамгаалахын сайд асан Готабаяа Ражапакса сонгогдоод байгаа юм.
Энэ жилийн Шри-Ланка улсын ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөн ихтэй явагдлаа. Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр Батлан хамгаалахын сайд асан Ражапакса 52.25 хувийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Премадаса 41.99 хувийн дэмжлэг авчээ. Ражапаксаг сонгуульд ялахад хүргэсэн нэг гол шалтгаан бол түүний Шри-Ланка улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхээр талаарх бодлого гэдгийг ажиглагчид онцолжээ.
Өнгөрсөн 4-р сард тус улсад 260 гаруй хүний амь насанд хүрсэн террорист халдлага болсон юм. Энэ халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дотор гадаадын иргэд ч байжээ. Шри-Ланка улсын шинэ ерөнхийлөгч Готабаяа Ражапакса нь БНХАУ-тай харилцаагаа нягтаршуулахад ихээхэн анхаарал хандуулж байсан ерөнхийлөгч асан Махинда Ражапаксагийн төрсөн дүү юм байна. Үүнээс ч үүдэн шинэ ерөнхийлөгч Бээжингийн талыг баримтлах бодлогыг идэвхжүүлж магадгүй гэж үзэж байна. Засгийн эрхийг барьж байгаа эвслээс нэр дэвшсэн Сажит Премадаса ням гарагт явагдсан сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөөд байна. Тэрээр иргэний дайны үеэр алагдсан ерөнхийлөгч агсан Ранасингхе Премадасагийн хүү гэдгээрээ алдартай юм.
| Готабаяа Ражапакса Шри-Ланка улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо | ||
| Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.