Шууд Chart

20 сая ам.долларын өртөг бүхий дарвуулт усан онгоцнууд галд шатжээ

2019-11-18 15:09:47

Флорида мужийн Лодердейл гэх усан боомт гарсан гал түймрийн үеэр 20 гаруй сая ам.долларын эд хөрөнгө шатаад байна. Үүн дотор хоёр дарвуулт усан онгоц багтаж байгаа юм. Галт түймрийн үеэр иргэд түлэгдэж гэмтсэн осол гараагүй гэдгийг орон нутгийн гал түймэртэй тэмцэх хэлтсээс мэдээлжээ.

Шинжээчдын үзэж байгаагаар 48 метр урт Лохенгрин гэх дарвуулт онгоц анх түймэр гарч, ойролцоо байсан усан онгоц өмнө галд автсан байна. 30 метр урт Рефлекшн гэх өндөр үнэ бүхий дарвуулт усан онгоц шатжээ. Энэхүү галт түймрийг унтраахад 60 гаруй гал сөнөөгч ажилласнаас гадна галын гурван усан завийг ашиглажээ.

Энэ гал түймрийн шалтгааныг одоогоор бүрэн тогтоож чадаагүй байгаа бөгөөд удахгүй мөрдөн шалган ажлыг эхлүүлнэ гэдгийг мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

20 сая ам.долларын өртөг бүхий дарвуулт усан онгоцнууд галд шатжээ   
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй