Шууд Chart

Иран улсад 1000 гаруй хүн баривчлагдаад байна

2019-11-18 16:48:03

Ираны засгийн газар шатахууны үнийг нэмэх шийдвэр гаргаад байгаа. Харин үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болох үеэр 1000 гаруй хүн баривчлагдаад байна. 

Өнгөрсөн баасан гарагт Ираны засгийн газар сард 60 литрээс дээш шатахууны худалдан авалтыг үнийг 50 хувиар нэмэх гэнэтийн шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр тус улсын иргэд 60 литрээс илүү гарсан шатахууны литр тутамд гурав дахин өндөр үнийг төлөхөд хүрчээ. Засгийн газрын энэ шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Ираны томоохон хотод боллоо. Тус улсын хэвлэлийн дамжуулснаар 100 гаруй хотод болсон жагсаалд 87 мянган хүн оролцсон гэж тооцоолж байгаа юм. 

Жагсагчид 100 орчим банк уруу халдаж, цагдаа нар жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн гарчээ. Олон улсын зарим хэвлэл шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, тэмцлийн үеэр иргэд амь насаа алдсан гэж мэдээлжээ. Ираны дээд удирдагч Аяатоллах Аль Хаменей шатахууны үнийг нэмэх засгийн газрыг шийдвэр дэмжиж байгаа ч иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд дайрагч улс орнуудыг буруутгажээ. Энэхүү жагсаал, тэмцэлтэй холбоотойгоор Ираны засгийн газар интернетийн хэрэглээг хязгаарлах арга хэмжээг бямба гарагаас авч эхлээд байгаа юм.

Шинжээчид Тегераны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ  Ираны ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа нь жагсаал, тэмцлээр  илэрч байна гэж  үзжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улсад 1000 гаруй хүн баривчлагдаад байна  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй