
Чөлөөт бөхийн 15 хүртэлх (2004-2006 он) насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-нд Тайваний Тайчунь хотод болно.
Анхдугаар тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнх, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч, Налайх дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч М.Кажыхухан нарын удирдлага дор найман тамирчин оролцохоор өнөөдөр Тайванийг зорив.
Тодруулбал, хөвгүүдийн 38 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ (Налайх), 48 кг-д Г.Болор-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 52 кг-д М.Толуй (Хасу-Мегастарс), 57 кг-д Н.Отгонбаяр (Дорноговь, Зүүнбаян тосгон), охидын 50 кг-д Б.Хишигсүрэн (Баянхонгор), 58 кг-д Б.Хоролгарав ( Хасу-Мегастарс), 62 кг-д А.Даваажаргал (Налайх, “Голомт” цогцолбор), 66 кг-д А.Бичигмаа (Дорноговь) нар хүч үзэх юм.
Чөлөөт бөхийн 15 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.