Шууд Chart

Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины хөлөг онгоцуудыг нутагт нь буцаалаа

2019-11-19 09:00:00

Одоогоос нэг жилийн өмнө  буюу 2018 оны 11 сард Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины "Бердянск", "Никополь", "Яны Капухөлөг онгоц онгоцнуудыг нутагт нь буцаалаа. Холбооны аюулгүйн албаны Крымийн хилийн удирдах газрын  хэвлэлийн албанаас мэдээлснээр Украины тэдгээр хөлөг онгоцнууд Керчийн боомтоос хөдөлсөн байна.   

Тодруулбал, тус хөлөг онгоцуудыг Украины талд төвийг сахисан усанд шилжүүлэн өгөх юм байна. Зарим хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Крымийн Тарханкут хошуунаас холгүй, Одессоос 60 милийн зайтай  газарт  Киевийн талд байлдааны онгоцуудыг нь хүлээлгэн өгөх аж. Крымээс Оросын төрийн думд  сонгогдсон  гишүүн  Михайл  Шеремет Риа новостид  өгсөн ярилцлагынхаа үеэр, "Хөлөг онгоцуудыг шилжүүлэн өгөх  үйл  явдал нь Орос-Украины найраг хөршийн харилцааг хэвийн болгох эргэлтийн мөч байх болно гэж үнэлж байна" хэмээн мэдэгджээ. 

Мөн Крымээс сонгогдсон сенатын гишүүн Сергей Цеков хөлөг онгоцнуудыг шилжүүлэн өгөх үйл явцыг сайны дохио хэмээн  нэрлэлээ. Мөн Украинтай харилцаагаа хэвийн болгож, яриа хэлэлцээ хийхэд бэлэн  байгаагаа илэрхийлж буй хэрэг хэмээн онцолсон байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Керчийн хоолойд Украины хөлөг  онгоцнууд  Оросын хилийг Оросын  хилийн  хамгаалалтынхны  дохио сануулгыг  үл тоомсорлон зөрчин  хэдэн цагийн  туршид  аюултай  маневрууд  хийсэнд  буруутгагдсан байдаг.

Оросын тал Украины хөлөг  онгоцнуудыг саатуулж, багийн гишүүд болох 24 усан цэргийг нь баривчлан хориод байсан юм. Харин өнгөрсөн 9 дүгээр сард  хоригдол,  сэжигтнүүдийг харилцан  суллаж шилжүүлэх гэрээний дагуу Украины талд усан  цэргүүдийг нь шилжүүлэн өгсөн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины хөлөг онгоцуудыг нутагт нь буцаалаа  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй