Шууд Chart

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ

2019-11-19 10:00:00

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нар болох Роберт Лайтхайзер, Лю Хэ нар хоёр улсын хооронд байгуулах худалдааны гэрээний эхний хэсгийн үндсэн асуудлуудыг утсаар хэлэлцсэн байна. Энэ тухай Хятадын худалдааны яамны цахим хуудсаар мэдээллээ. Энд  төлөөлөгчдийн тэргүүн нар Америкийн талын санаачилгаар ийнхүү утсаар ярьсныг тэмдэглэсэн байна.

Утсаар хийсэн энэхүү хэлэлцээнд АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин мөн оролцжээ. Хоёр талын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсэгт тусгах асуудлуудыг хэлэлцсэний дээр  цаашид  нягт холбоо харилцаатай байх тохиролцоонд хүрсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп өмнө нь хийсэн мэдэгдэлдээ, "Бээжин Вашингтоны худалдааны хэлэлцээ тасалдвал Хятадын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварын мэдэгдэхүйц нэмнэ" хэмээн анхааруулж байсан юм. Гэхдээ тэрээр Хятадын тал АНУ-тай  худалдааны маргаантай асуудлуудыг эцэслэх гэрээ байгуулахыг үнэхээр хүсч байгааг цохон тэмдэглэж байсан юм.

Хятад улс гэрээний эхний үе шатны гол нөхцөлийг биелүүлж Америкийн фермерүүдийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авч эхлүүлснийг  Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 10 дугаар сард онцлон мэдэгдэж байсан билээ. Үүнийх нь хариуд ч 10 сарын 15-наас Хятадын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг 25-30  хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрээ хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй