Өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн үр дүнгээр Беларусийн парламентын доод танхимд сөрөг хүчнийхний төлөөллөөс нэг нь ч сонгогдож чадаагүй байна. Үүнийг тус улсын сонгуулийн төв хорооны сайтад нийтлэгдсэн санал хураалтын урьдчилсан дүнгийн мэдээлэл баталж байна. Сонгуулийн төв хорооны мэдээгээр парламентын доод танхимд Беларусийн эх оронч нам, Хөдөлмөр, шударга ёсны бүгд найрамдахчуудын намын депутатууд сонгогджээ.
Мөн сөрөг хүчний намд тооцогддоггүй Либерал ардчилсан нам парламентын доод танхимд суудалтай болсон байна. Олон нийтийн Белая Русь нэгдлээс парламентын доод танхимын сонгуульд нэр дэвшигчдээс ялалт байгуулж чаджээ. Энэ нэгдлийнхэн Беларусийн одоогийн төр засгийн газрын үйл ажиллагааг дэмждэгээ сурталчилдаг юм. Тус улсын парламентын доод танхимын сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнг ирэх 22 ны өдөр танилцуулахаа сонгуулийн төв хорооноос мэдэгдсэн юм.
Тус санал хураалтын урьдчилсан дүнгээр хууль тогтоох тус байгууллагын 110 гишүүнийг сонгосон юм. Нэр дэвших хүсэлтээ 560 хүн илэрхийлснээс 513 нь өрсөлдсөн юм. Сонгогчдын ирц энэ удаад 77,2 хувьд хүрсэн нь 2016 оныхтой харьцуулахад 3 хувиар өссөн дүн болж байгаа юм байна.
| Беларусийн сөрөг хүчнийхнээс парламентад сонгогдсонгүй | ||
| Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.