Шууд Chart

Зарим компанийн ханш тогтвортой байлаа

2019-11-20 13:01:55

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 78,412,002  төгрөгийн үнийн дүн бүхий 172,710 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.93%) болон "Ремикон" ХК (RMC +5.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөсөг трейд" ХК ((HSG -10.80%) болон "Сүү" ХК (SUU -6.51%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.28 хувиар өсч 18819.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,525,651,763,089.54 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Зарим компанийн ханш тогтвортой байлаа  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй