Шууд Chart

Японы эзэн хаан хар салхинд өртсөн газруудад очно

2019-11-20 16:49:32

Өнгөрсөн сард Япон улсыг Хагибис гэж нэрлэгдсэн хүчтэй хар салхи дайрч,  олон мянган хүн эд хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл тус улсын шинэ эзэн хаан хатны хамтаар хар салхинд өртсөн бүс нутгуудад очихоор төлөвлөөд байна.

Японы эзэн хааны ордноос Хаан Нарухито, хатан хаан Масако нарын удахгүй эхлүүлэх аяллын бэлтгэл ажлыг эхлүүлээд байгааг мэдээлжээ. Тэд Хагибис хар салхины үеэр хамгийн их хохирол амссан Японы зүүн хойд зүгийн бүс нутгаар зочилж, ард иргэдтэй уулзан, нөхцөл байдалтай танилцах юм. Эзэн хааны ордноос Японы сүр жавхлан хаан Нарухито  хатны хамтаар 12 дугаар сарын сүүлээр хоёр ч мужид зочлох товыг гаргаад байгаа аж. 

Хагибис хар салхинд амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд хаан болон  хатан зүгээс удаа дараа эмгэнэл илэрхийлж байсан бол энэ удаад биечлэн очихоор болжээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын 9 -нд болсон үйл ажиллагааны үеэр хаан Нарухито  хар салхинд өртсөн бүс нутгийн иргэдийн аж амьдрал удахгүй  хэвийн байдалд орно гэдэгт илтгэлтэй байгааг илэрхийлж байсан юм. Нарухито Японы эзэн хааны ширээнд албан ёсоор сууснаас хойш анх удаагаа  ард иргэдтэйгээ нүүр тулан уулзах гэж байгаа нь энэ юм. Өнгөрсөн сард болсон хар салхины улмаас Японы Мияаги болон Фүкүшима зэрэг мужуудад 100 гаруй хүн амиа алдсан юм. Цагдаагийнхан одоог хүртэл сураггүй байгаа иргэдийг хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эзэн хаан хар салхинд өртсөн газруудад очно  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй