Шууд Chart

ЭНЭТХЭГ: Гар утасны датаны үнийг нэмнэ

2019-11-21 08:00:00

Энэтхэг улс гар утасны датаны үнэ хамгийн хямд орноор нэрлэгддэг. Гэвч тус улсын үүрэн холбооны компаниуд алдагдалд орж эхэлсэн учраас гар утсаараа интернет орох үнийг нэмэхээр боллоо. Энэтхэгийн үүрэн холбооны зах зээлд тэргүүлэгч компаниуд болох Водафони Айдеа болон Эйртел компанид хоёр улирлын турш дараалан алдагдалтай байгааг ажиллаж байгаа учир ийм шийдвэр гаргасан аж.

Эдгээр компаниудын нийт алдагдал 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс үүдэн Энэтхэгийн үүрэн холбооны компаниуд иргэдийн гар утсаараа интернетэд орох үнийг нэмэх шийдвэр гаргаад байгаа юм. Гэхдээ шинжээчид Энэтхэгийн үүрэн холбооны компаниуд гар утасны датаны үнийг нэмсэн ч тус улсын иргэдийн инерцэт хэрэглээндээ зарцуулж байгаа үнэ баруун болон Азийн хөгжингүй орнуудынхтай харьцуулахад хавьгүй бага хэвээр байх болно гэдгийг онцолжээ.

Водафони Айдеа болон Эйртел компаниуд интернетийн датаны үнийг нэмээд зогсохгүй гар утасны дата худалдаалах үйл ажиллагаа явуулах эрхийг авахын тулд засгийн газарт төлдөг төлбөрийг бууруулахыг хүсээд байгаа юм. Энэтхэгийн үүрэн телефоны компаниуд алдагдал орж эхэлсэн нь дотоодын хэт өрсөлдөөнтэй холбоотой гэдгийг шинжээчид онцолжээ. Одоогоос гурван жилийн өмнө Энэтхэгийн үүрэн холбооны зах зээлд Релэйнс Жио гэх компани орж ирсэн бөгөөд тус компани гарны утасны датаны маш хямд багцуудыг санал болгож эхэлжээ.

Үүнээс гадна компаниуд засгийн газартаа интернет дата худалдаалах үйл ажиллагааны эрхийг авах болон хадгалахын төлөө өндөр төлбөр төлж байгаа нөхцөл байдлыг хүндрүүлсэн гэж үзэж байна. Энэтхэгийн Дээд Шүүхээс тус улсын үүрэн холбооны компаниуд 12 сая.ам долларыг засгийн газарт төлөх ёстой гэсэн шийдвэрийг саяхан гаргасан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЭНЭТХЭГ: Гар утасны датаны үнийг нэмнэ   
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй