Өнгөрсөн жил Бионг 737 NG онгоцны сэнс нислэгийн үеэр эвдэрч, энэ гэмтлийн үеэр хөдөлгүүрийн бүрхүүлийн зарим хэсэг агаарт шидэгдэж, онгоцны их биеийг хүчтэй цохиж гэмтээсэн. Онгоцны нэг цонх хагарсаны улмаас кабин доторх агаарын даралт алдагдаад зогсохгүй цонхны хажууд сууж байсан зоригч эмэгтэй амиа алдсан юм.
Тэгвэл Америкийн Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөлөөс энэ ослын талаарх мөрдөн шалтгалтыг ажлыг явуулж дүгнэлтээ танилцуулаад байна. Тус байгууллагаас Бионг компани дахин ижил төрлийн осол гаргаас сэргийлэхийн тулд Бионг737 NG загварын онгоцуудынхаа хөдөлгүүрийг улам боловсронгуй болгож засах хэрэгтэй гэсэн сануулгыг өгчээ.
Бионг компани дэлхий дахины хэмжээнд 6700 гаруй 737 NG онгоцыг худалдаанд гаргаад байгаа юм. Гэхдээ тус компани энэ төрлийн онгоны захиалгыг дахин авахгүй байгаа гэдгийг онцолжээ. Бионг компани аль хэдийн худалдаанд гаргаад Бионг737 NG загварын онгоцуудаа засварлах хэрэгтэй эсэх талаарх эцсийн шийдвэрийг Холбооны агаарын тээврийн захиргаа гаргах аж. Бионг компанийн зүгээс Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийг сануулгыг хүлээн аваад байгааг илэрхийлжээ. Энэ мэдээлэл гарсаны дараагаар тус компанийн хувьцааны ханш 2 хувиар огцом унасан байна.
| Боинг компани 7000 орчим нисэх онгоцны хөдөлгүүрийг шинэчлэх шаардлагатай | ||
| Үзсэн: 1311 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.