Мальта улсад олон нийт эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж Ерөнхий сайд Жозеф Мускатаас албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхэллээ. Тэд Мальта улсад нэртэй бизнесменийг сэтгүүлч, блогч Дафна Карауна Галицийн амь насанд халдсан захиалгат хэргийн зуучлагч хэмээн сэжиглэн цагдаагийнхан баривчилсан мэдээлэл цацагдсан даруйд ийнхүү цаг орой болсныг үл харгалзан Ерөнхий сайдын өргөөний гадна цуглацгаасан байна.
Тодруулбал, Дафна Карауна Галиция нь Мальтын улс төрчид, өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон авилгын хэргүүд болон Панамын баримтуудыг дэлгэж байсан нэгэн. 2017 оны 10 дугаар сард гэрийнх нь ойролцоо автомашин нь дэлбэрч амиа алдсан юм. Тэгвэл цагдаа нар энэ хэргийг зуучилсан хэрэгт сэжиглэн Иорген Фенешийг саатуулан баривчилсан байна. Түүнийг хувийн дарвуулт завин дээрээ байхад нь зэвсэглэсэн цагдаа нар бүслэн баривчилжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тус улсын Ерөнхий сайд Мускат сэтгүүлчийн амь насанд халдсан хэргийн талаар үнэтэй мэдээлэл өгвөл зуучлагчид өршөөл үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан. Түүнчлэн энэ хэргийн зуучлагч мөнгө угаасан хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа ч мэдэгдсэн.
Гэхдээ Мальтын Ерөнхий сайд сэжигтэн эхлээд шүүхэд мэдүүлэг өгөх ёстой. Үүний дараа өршөөл үзүүлэх хүсэлт гаргах боломжтойг мэдэгдсэн юм. Харин олон нийт гэмт хэрэгтнийг ийнхүү өөгшүүлж холбоотон гэдгээ хэдийнээ нотолсон хэмээн Ерөнхий сайдаа буруушааж огцрохыг хатуу шаардаж байгаагаа тус улсын засгийн газраас хийн цахилгаан станц барих олон саяын өртөгтэй концесс авсан байдаг. Мөн Мальтийн санхүүгийн тагнуулын товчоо түүнийг Панамын хууль зүйн Моссак Фонсека фирмийн 2016 дэлгэгдсэн баримтуудад нэр нь багтсан "17 Блакк" хэмээн Дубайн оффшор компанийн эзэмшигч хэмээн нэрлэгдсэн.
Түүнчлэн Европын зөвлөл тайлан илтгэлдээ "17 Блакк" компани нь Мальтийн өндөр албан тушаалтнуудын эзэмшдэг Панамын фирмүүдэд сар бүр асар их мөнгийг шилжүүлдэг байсныг мэдээлсэн юм. Үүний зэрэгцээ "17 Блакк" фирмийн дансанд Азербайжаны бизнесменээс олон сая доллар шилжүүлсэн байсан гэсэн мэдээлэл ч байдаг аж.

| Мальтийн сэтгүүлчийн аминд халдсан хэргийн зуучлагчийг баривчилжээ | ||
| Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.