Шууд Chart

Эстонийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг Кремль мэдэгдлээ

2019-11-22 10:00:00

Эстонийн парламентын дарга Хенна Пыллуаасагийн Оросын эрх баригчдад хандаж газар нутгийг нь эргүүлэн өгөх шаардлагыг Кремль хүлээн зөвшөөрөх огт боломжгүй хэмээн тодорхойлсон байна. энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

ОХУ эзлэн авсан газар нутгаа Эстонид эргүүлэн өгөх ёстой гэдэг шаардлагыг тус улсын парламентын дарга олон нийтийн сүлжээ Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байсан юм. Тэрээр ОХУ Эстонийн газар нутгийн 5 хувийг эзлэн түрэмгийлсэн хэмээн энд тэмдэглэсэн байсан юм. Харин Төрийн Дум Эстонийн парламентын даргын энэ уриалга, шаардлагыг намрын синдромтой холбоотой байх хэмээн тайлбарлажээ. Эстонийн парламентын дарга Орос Эстонийн хилийг НҮБ ын олон улсын гэрээ хэлэлцээрийн бүртгэлд байгаа Тартусийн энхийн гэрээгээр тодорхойлсон. Харин энэ гэрээний заалтыг ОХУ хүлээн зөвшөөрсний дараа соёрхон батлах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Энэхүү гэрээг хуучин ЗХУ Эстони улсууд 1920 онд байгуулж байсан юм. Гэрээний дагуу Эстонийн бүгд найрамдах улсад Ленинград мужийн Кингисеппийн дүүрэг, Нарва голын баруун эргийн нутгийг шилжүүлэн өгсөн байдаг. Харин 2 дугаар дайны дараа энэ газар нутгийн ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд эргүүлэн нэгтгэсэн юм байна. Харин Эстонийн одоогийн эрх баригчид 1920 оны гэрээний дагуу” хилийн заагаа эргэн харж өөрчлөх ёстой гэж шаардах болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эстонийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг Кремль мэдэгдлээ  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 16:16
давст уулаа авья дээрэмчин иванууд хаа явсан газраа газар нутаг дээрэмдэж авдаг
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 13:45
иргэдийн гадаад мэдээ үзүүлж хэвших аян

Бидэнтэй нэгдээрэй