ОХУ-д тодорхой нэр төрлийн электрон төхөөрөмжийг зөвхөн Орост бүтээсэн программыг суулгасан тохиолдолд л ашиглуулах талаарх хууль батлагдаад байна. Үүнд дотор ухаалаг утас, компьютер болон зурагт багтаад байгаа юм.
Орост бүтээсэн программыг урьдчилан суулгаагүй электрон төхөөрөмжийг худалдаалахыг хориглох хуулийн төслийг Оросын парламентын доод танхим батлаад байна. Энэ хууль 2020 оны 7-р сараас мөрдөгдөж эхлэх юм. Энэ хуулиар гадаад улс оронд үйлдвэрлэсэн электрон төхөөрөмжийг Орост худалдаалахын тулд тус улсад үйлдвэрлэсэн програм, цэсүүдийг урьдчилан суулгасан байх ёстой болоод байгаа юм.
Ухаалаг зурагт, гар утас болон компьютерийг хамруулаад байгаа энэ хуулийг санаачлагчид Оросын техник технологийг дэмжих зорилготой гэдгийг онцолжээ. Үүнээс гадна барууны төдийгүй бусад оронд үйлдвэрлэсэн электрон төхөөрөмжийг Оросын иргэд хэрэглэхэд илүү хялбар болгох нь энэ хуулийн нэг өөр нэг зорилго гэсэн байна. Харин электрон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тус хуулийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэд Оросын тал өөрийн оронд үйлдвэрлэсэн программаар дамжуулан тагнуулах хийх магадлалтай гэж болгоомжилж байгаа юм.
Мөн энэ хууль Орос улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын электрон бараа, хэрэгслийн компаниудын үйл ажиллагаанд саад учруулж, Оросыг орхин гарахад хүргэх эрсдэлтэй гэж мэдээлжээ.
| ОХУ-д бүтээсэн программыг суулгаагүй тохиолдолд ухаалаг утсыг ашиглуулахгүй | ||
| Үзсэн: 2085 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.