Шууд Chart

Канагава мужид өндөр хурдны соронзон галт тэрэгний буудлыг барих ажлыг эхлүүлжээ

2019-11-24 12:00:00

Японы нийслэл Токиогоос Канагава болон Айчи мужийн хооронд өндөр хурдны соронзон галт тэрэгний шугамыг тавихаар төлөвлөөд байгаа юм. Тэгвэл шинээр тавигдах соронзон галт тэрэгний шугамд зориулсан буудлыг барих бүтээн босголтын ажлыг Канагава мужид эхлүүлээд байна.  

Токио хотын ойролцоо байрлах Канагава мужид өндөр хурдны соронзон галт тэрэгний зургаан буудлыг барих юм. Тэгвэл эхний буудлыг барих бүтээн  босголтын ажлын албан ёсны нээлт болоод байна. Баасан гарагт ёслолын ажиллагаанд Japan Railway Company компанийн албаныхан, орон нутгийн захиргааны төдийгүй иргэдийн төлөөлөл оролцжээ. Энэ цахилгаан соронзон галт тэрэг Канагаваг оролцуулаад Токиогийн Шинагава дүүрэг болон  Айчи мужийн Нагоя хотын хооронд зорчигчдыг тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх юм.

2027 оноос Токиогоос Японы төв муж болох Айчи уруу өндөр хурдны соронзон галт тэрэг явж эхэлнэ. Канагава мужид баригдах галт тэрэгний буудлууд  газрын гадаргаас доош 30 метрийн гүнд байрлах бөгөөд зорчигчдын хоёр тавцантай байх юм. Соронзон галт тэрэгний энэхүү буудлыг барих ажил 2027 онд мөн дуусна гэж төлөвлөж байна. Central Japan Railway компанийн тэргүүн Шин Канеко Япон төвийн муж уруу чиглэсэн соронзон галт тэрэгний үйлчилгээг аль болохоор хурдан эхлүүлэхийг хичээж байгааг онцолжээ. 

Мөн тэрээр эдийн засгийн хөгжилд өндөр хурдны соронзон галт тэрэг чухал  нөлөөтэй гэдгийг  дуулгасан байна. Ийм төрлийн галт тэргэнд зориулсан буудал барих бүтээн босголтын ажил Шинагава дүүрэг болон Айчи мужийн Нагоя хотод аль хэдийн эхлээд байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канагава мужид өндөр хурдны соронзон галт тэрэгний буудлыг барих ажлыг эхлүүлжээ  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-24 13:59
manai pop Hurelsuh baisan bol hamgiin turuund ochihson uuruu hiichihsen yum shig ichihgui zogsoj baih baisan daa
Зочин [127.0.0.xxx] 2019-11-24 13:51
Wow yamar goyo uim be . Arhangai Dornodiin hoorond udahgui undur hurdnii tsahilgaan Tereg yvahaiin bna.

Бидэнтэй нэгдээрэй