Шууд Chart

Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт явагдаж байна

2019-11-24 17:49:01

Өнгөрсөн 5 сарын турш жагсаал тэмцэл өрнөсөн Хонконгт дүүргийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Энэ сонгуулиар 400 гаруй зөвлөлийн гишүүн сонгогдох юм. 

Хонконгийн дүүргийн зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 07:30 минутад албан ёсоор  эхэлсэн. Хонконгийн 7.4 сая иргэний 4.1 сая нь сонгуульд оролцохоор нэрээ бүртгүүлээд байна. Тус хотын 17 дүүргийн 452 зөвлөлтэй төдийгүй  энэ жилийн орон нутгийн сонгуульд 1000 гаруй нэр дэвшигч оролцож байна.

Өнөөдрийн байдлаар Хонконгийн дүүргийн зөвлөл дэх гишүүдийн ихэнх нь  Бээжингийн бодлогыг дэмжигчид гэдгийг Би Би Си агентлаг мэдээлэлдээ онцолжээ. Харин энэ удаагийн сонгуулиар Хонконгийн Ардчиллын төлөөл тэмцэгчид дүүргийн зөвлөл дэх төлөөлөгчдийнхөө тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнээс ч үүдэн Ардчиллын төлөө тэмцэгч оюутан залуус сонгуулийн санал хураалтын цэгүүдийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг гишүүд, дэмжигчдээсээ хүссэн байна. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам сонгуулийн санал хураах хэсгүүдэд үймээн самуун дэгдээх тохиолдолд  дүүргийн зөвлөлийн сонгуулийг хойшлуулна гэдгээ анхааруулаад байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт явагдаж байна  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй