Шууд Chart

Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сард болж магадгүй

2019-11-25 09:00:00

Япон болон Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд нар Японы Нагоя хотод уулзалт зохион явуулсан байна. Энэ үеэр гадаад хэргийн сайд нар Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын хоорондох дээд хэмжээний уулзалтыг ирэх сард зохион явуулах талаар хэлэлцэж, санал нэгджээ. 

Бямба гарагт Их Хорин орнуудын гадаад хэргийн сайд нар Японы Нагоя хотод уулзлаа. Тэгвэл энэхүү уулзалтад оролцсон Японы болон Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд нар мөн тусдаа уулзалтыг зохион явуулж, Японы ерөнхий сайд Абэ Шинзо болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин нарын хооронд дээд хэмжээний уулзалтыг ирэх сард зохион байгуулах талаар санал солилцжээ. Японы Гадаад Хэргийн сайд Тошимицу Мотеги болон Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд  Кан Киун-ва нар 30 минутын турш уулзжээ. Өмнөд Солонгосын зүгээс Японтой тагнуулын мэдээлэл хуваалцах хэлэлцээнээс гарч байгаагаа мэдэгдсэний дараа хоёр орны гадаад хэргийн сайд нарын хооронд уулзалт болж байгаа юм.

Уулзалтын үеэр талууд Өмнөд Солонгос болон Японы хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсноос гадна Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд Өмнөд Солонгос Японоос гадна АНУ-ыг оролцуулсан гурван талт хамтын ажиллагаа нэн шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Япон улс сүүлийн үеийн техник, технологид ашиглагддаг материалыг Өмнөд Солонгос руу гарах экспортод хатуу хяналт тавьж эхлээд байгаа юм. Тэгвэл энэ асуудал  Япон болон Өмнөд Солонгосын удирдагчдын хооронд 12-р сард болох уулзалтаар хөндөгдөх сэдвүүдийн нэг байх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сард болж магадгүй  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй