Шууд Chart

Хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ

2019-11-25 09:30:00

Кени улсын зарим бүс нутагт ширүүн бороо орж, хөрсний гулгалт үүсчээ. Энэ байгалийн аюулт үзэгдлийн үеэр 40 орчим хүн амиа алдаад байна. 

Кени улсын баруун хойд бүс нутгаар өмнө нь ажиглагдаж байгаагүй маш хүчтэй ширүүн бороо орж, үер усны аюулыг үүсгээд байна. Уганда улстай хил залгаа Кенийн Баруун Покотын бүсд баасан гарагаас эхлэн ширүүн бороо орж, үер болон хөрсний гулгалт гэсэн байгалийн аюулт үзэгдлийг дагуулжээ. Хөрсний гулгалтаас үүдэн 36 хүн амиа алдаад байгаагийн дотор 7 хүүхэд багтаж байгааг албаныхан онцолжээ. Үүнээс гадна дөрвөн гүүр нурж, энэ байгалийн гамшигт хамгийн ихээр хохирол амсаад буй Муйно гэх тосгонд техник хэрэгсэл хүрэх боломжгүй болоод байгаа юм.

Орон нутгийн удирдлагууд хөрсний гулгалтаар хохирол амсаад байгаа иргэдэд туслах, аврах ажиллагааг эхлүүлээд байгааг ч томоохон зам, гүүрний эвдрэлийн улмаас 500 гаруй техник хэрэгсэл зорьсон газартаа хүрч чадахгүй гацаад байна. Аврах ажиллагаанд армийн албан хаагчид болон цагдаагийнхныг дайчлаад байгааг тус улсын ерөнхийлөгч мэдэгджээ.

Үүнээс өмнө буюу 2018 оны 4-р сард Кени улсад мөн л хөрсний гулгалт болж, 100 хүн амиа алдаж байсан юм.  Ер нь Африкийн зүүн далайн ус ердийн байдгаасаа хэт дулаан болоод байгааг судлаачид онцолсон юм. Үүнээс үүдэн Зүүн Африкийн орнуудад хэт усархаг бороо орох нь энгийн үзэгдэл болжээ. Кени улсаас гадна Өмнөд Судан, Сомали болон Танзани улсад мөн л үер усны аюул ойр ойрхон нүүрлэх болжээ .

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй