Малайз улсад суматрын хирс устаж дуусаад байна. Тус улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан хамгийн сүүлийн суматрын хирс бямба гарагт үхсэн байна.

Нэгэн цагт Азийн олон оронд идээшин амьдарч байсан суматрын хирс мөхлийн ирмэгт ирээд байна. Малайз улсын хамгийн сүүлийн суматрын хирс болох Иман үхсэн үйлдэл явдал үүний нэг тод илрэл юм. 25 настай эм хирс Малайзын Борнео арлын амьтан хамгаалах паркад амьдарч байсан юм.
![]()
2014 онд хээрээс баригдсанаас хойш амьтан хамгаалах паркад байрлаж байсан энэхүү суматрын хирс хорт хавдраар өвчлөөд байжээ. “Сабах” Ан Амьтдын Хэлтсийн тэргүүн Аугустине Тууга Малайзын хамгийн сүүлийн суматрын хирс хүндээр өвчлөөд байсныг хэлжээ. 2015 онд Малайз улс суматрын хирс тал хээрт устаж дуусаад байгааг зарласан бол тус улсын хамгийн сүүлийн эр суматрын хирс энэ жилийн 5-р сард үхсэн юм.

2011 оноос хойш Малайзын амьтан судлаачид тус улс дахь суматрын хирсийг үржүүлэх янз бүрийн туршилт, судалгааг хийж байсан ч амжилтад хүрч чадаагүй. Судлаачид өнөөдөр дэлхий дээр 30-80 ширхэг суматрын хирс байгаа гэж тооцоолж байгаагийн ихэнх нь Индонезийн Суматра болон Борнео аралд амьдарч байна.

| Малайзын хамгийн сүүлийн Суматрын хирс үхжээ | ||
| Үзсэн: 2199 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.