
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлчийн буюу Кюүшюү башёгийн 14 дэх өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкиваке Митакеүмиг мордох мэхээр давснаар Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа гардах болзлоо хангав.
Сүмогийн ордоны тайлбарлагч "Монгол Улс, Улаанбаатар хотод төрсөн, Монгол аварга Хакүхо 43 дахь түрүүгээ хүртлээ" гэж зарласан нь башёгийн бас нэгэн чимэгтэй мөч байв.
Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр түүний өрсөлдөгч нь озэки Такакэйшёо байсан юм.
Хакүхо М.Даваажаргал 43 дахь удаагаа түрүүллээ | ||
Үзсэн: 1767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.