Шууд Chart

Зул сарын хамгийн анхны хэвлэмэл мэндчилгээний хуудсыг сонирхуулж байна

2019-11-25 10:38:09

Их Британийн Лондон хотод байрлах Чарльк Диккенсийн музейд хамгийн анхны хэвлэмэл зул сарын мэндчилгээний хуудсыг олон нийтэд харуулж, үзвэрт гаргаад байна. Гэр бүлийн гишүүд баярын ширээнд цуглан, дарс ууж байгаа үйл явдлыг харуулсан энэхүү мэндчилгээний хуудас 1843 онд хэвлэсэн гэж үздэг юм. Гараар будсан мэндчилгээний хуудсан дээр илгээгч болон хүлээн авагчийн нэрийг бичих зорилго  бүхий зайг гаргасан байна. 

Анхны хэвлэвэл зул сарын мэндчилгээний хуудсыг нэгэн хүүгийн зүгээс ээж аавдаа илгээж байсан юм. Чарльк Диккенсийн музейд дэлгэгдээд байгаа энэ мэндчилгээний хуудсыг ердөө 1000 ширхэг хэвлэгдэж байжээ. Сонирхуулахад Чарльз Диккенс нь Английн шүүмжлэлт реализмын хамгийн том төлөөлөгч, мөн нийгмийн сэдэвт олон романаараа дэлхийд алдаршсан зохиолч юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зул сарын хамгийн анхны хэвлэмэл мэндчилгээний хуудсыг сонирхуулж байна  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй