Шууд Chart

“Тесла” компани цахилгаан пикап машинаа танилцууллаа

2019-11-25 11:05:46

ТЕСЛА компанийн хамгийн анхны цахилгаан пикап машиныг танилцуулах арга хэмжээ Америкийн Лос Анжелес хотоос холгүй орших тус компанийн загварын төвд болсон байна. Энэхүү пикапны гадаргууг сансрын пуужин хийхэд ашиглаж байгаа шинэ төрлийн гангаар бүрхсэн гэдгээрээ онцлог юм. ТЕСЛА компанийн цахилгаан пикапын цонх хагарахааргүй маш бат бөх бүтээгдсэн гэж хэвлэлүүд өмнө мэдээлж байсан юм. Харин танилцуулах шоуны үеэр энэхүү ачааны машины цонхыг юмаар цохиж, шалгах үед  хагарсан нь олон хүний сэтгэлийг гонсойлгож.

Гэсэн хэдийн ч Тесла компанийн цахилгааны пикапыг  худалдан авах урьдчилсан захиалгаа 150 000 –д хүрээд байгааг тус компанийн тэргүүн Элон Маск онцолжээ. Тэрээр захиалагчдын 42 хувь нь хос хөдөлгүүртэй  загварыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдгийг хэлсэн байна. ТЕСЛА компани цахилгаан пикап машиныхаа талаар ямар ч сурталчилгааг хийгээгүй ч санаанд оромгүй их захиалгыг аваад байгаагаа онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тесла” компани цахилгаан пикап машинаа танилцууллаа   
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй