
Монголын жүдо бөхийн холбооны олимпийн шигшээ баг “Осака-2019” олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээнд амжилттай оролцож байна.
Тэмцээний эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн -57 кг жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн бол гавъяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг жинд долдугаар байранд орсон амжилт үзүүлсэн.
Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн -73 кг-д Г.Одбаяр, -81 кг-д О.Ууганбаатар, Н. Дагвасүрэн нар барилдсан юм. Манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн -73 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэв.
Ингэснээр Монгол Улсын баг тамирчид "Осака-2019" жудо бөхийн Их дуулга тэмцээний хоёр өдрийн байдлаар хоёр хүрэл медальтай 12-т эрэмбэлэгджээ. Тэмцээнийг 11 алт, 8 мөнгө, 15 хүрэл медальтай Япон Улс тэргүүлж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.