Шууд Chart

Төв аймаг 60 жилийн түүхэндээ 5 сая тонн үр тариа улаан буудай хураан авчээ

2019-11-25 13:24:05

Төв аймгийн атар газар эзэмшигчид өнөөдөр түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын үйл ажиллагааны үеэр салбартаа олон жил ажилласан Төв аймгийн Атрын сангийн аж ахуйн дарга, ахмад ажилтан Сүрэнжавын Тамжидыг “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” цолоор шагнаж хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн байна.

Жаран жилд нийт хураан авсан “Үр тарианы ургац”-аар Цээл сум, Жаргалант сум, Угтаалцайдам сумд шалгарсан байна. Харин Цээл сум үр тарианы үйлдвэрлэлийн 20,6хувь, Жаргалант 20,0хувь, Угтаалцайдам сум 14,4 хувийг буюу нийт 2,8 сая тонн үр тариа үйлдвэрлэсэн амжилт гаргажээ. Мөн Жаран жилд нийт хураан авсан “Төмсний ургац”-аар тэргүүлсэн Жаргалант сум, Борнуур сум, Сүмбэр сум шалгарлаа.  Жаргалант сум нийт 628 мянган тонн буюу 34хувь, Борнуур сум 479,3 мянган тонн буюу 26хувь, Сүмбэр сум 208,2 мянган тонн буюу 11,3хувь төмсийг тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргасан талаар албаныхан онцолж байна.

Түүхэн жилүүдэд  “Хүнсний ногооны ургац”-аар Борнуур, Батсүмбэр, Жаргалант сум тэргүүлсэн бөгөөд Борнуур сум нийт 203,3 мянган тонн буюу 31хувь, Батсүмбэр сум 157,9 мянган тонн буюу 24хувь, Жаргалант сум 58,9 мянган тонн буюу 10хувь хүнсний ногоо тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.

Төв аймаг улсын хэмжээний үр тарианы 22.9 хувь, төмсний 55.2 хувь, хүнсний ногооны 15.9 хувь, малын тэжээлийн 36.5 хувийг дангаараа үйлдвэрлэхийн зэрэгцээ  энэ  онд 104,9 мянган тонн төмс үйлдвэрлэсэн амжилтаар улсдаа тэргүүллээ. 2019 онд үр тарианы хураан авсан нийт ургацаар Эрдэнэсант сум /үр тариа12472 га-д тариалж, 21078 тн/, төмсний нийт ургацаар Жаргалант сум /төмс 5660 га-д тариалж 73450 тн/, хүнсний ногооны нийт ургацаар Борнуур сум /хүнсний ногоо 365 га-д тариалж, 6028 тонн/,тэжээлийн ургамлын нийт ургацаар Баянчандмань /тэжээлийн ургамал 1650 га-д тариалж, 9900 тн/ сумд тус тус тэргүүлсэн амжилт гаргажээ.

Энэ онд үр тарианы нэгжийн ургацаар Баянцогт, Борнуур, Угтаалцайдам, Сэргэлэн сумд тэргүүлсэн байна. Тодруулбал Баянцогт сум буудай 7000 га-аас 12395 тн буюу нэгжээс 18.5 центнер, Борнуур сум төмс 836 га-аас 14272 тн буюу нэгжээс 170 центнер, Угтаалцайдам сум хүнсний ногоо 74,7 га-аас 1743,2 тн буюу нэгжээс 233,4 центнер, Сэргэлэн сум тэжээлийн ургамал 206 га-аас 1493 тн буюу нэгжээс 72,5 центнер ургац тус тус хураан авсан амжилт гаргалаа. 

 

Эх сурвалж: Монголын мэдээ сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг 
                 
    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймаг 60 жилийн түүхэндээ 5 сая тонн үр тариа улаан буудай хураан авчээ  
Үзсэн: 1939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй