Шууд Chart

Майкл Блумберг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдэв

2019-11-25 15:31:28

Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан Майкл Блумберг ирэх 2020 онд болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргах болсон талаараа өчигдөр мэдэгджээ.

Өдгөө 77 настай Блумберг өмнө нь 2002-2013 онд Нью-Йорк хотын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр ирэх жилийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн төрийн тэргүүн Дональд Трампыг ялж Америк улсыг дахин сэргээх болно. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөнд ийнхүү нэр дэвшүүлэхээр боллоо хэмээн онцлон мэдэгдсэн байна. Түүнийг дэлхийг нийт хэвлэлийн мэдээллийн болон санхүүгийн томоохон агентлаг болох Блумберг агентлагийг үүсгэн байгуулагч эрхэм гэдгээр нь дэлхий нийт андахгүй.

2019 оны 3-р сард Америкийн шилдэг эрхмүүдийг зарлан мэдээлдэг Форбес сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн баян 10 эрхмийн нэгээр нэрлэж байсан юм. Түүний нийт хөрөнгө 55,5 тэрбум ам.доллараар хэмжигддэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майкл Блумберг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдэв  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй