Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассе банкны сан, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын “Остпригнитц-Руппины Шпаркассэ” банктай хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлээд 3 жил болж байна.
Энэхүү хугацаанд 7 модуль бүхий сургалтад арилжааны 11 банкны нийт 155 оролцогч, сургагч багш бэлтгэх хөтөлбөрт нийт 94 багш амжилттай хамрагдсан байна. Үүнээс энэ жилд Улаанбаатар, Дархан-Уул аймгийн нийт 73 мэргэжилтэн амжилттай төгсөж, өнөөдөр /2019.11.25/ батламжаа гардаж авлаа.
Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт нь өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод явагдаж байсан бол энэ жил хүрээгээ тэлэн Дархан-Уул аймагт мөн зохион байгуулагдсанаараа онцлог байв. Энэхүү төсөл нь санхүүгийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна Монгол Улс болон ХБНГУ хоорондын хамтын ажиллагааны нэг хэсэг юм.
Төсөл нь банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх замаар салбарын чадавхыг бэхжүүлэх, Дэлхийн хуримтлалын өдрийг өргөн хүрээтэй болгохоос гадна санхүүгийн хэрэглэгчдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулахаар зорьж ажиллаж байна.
Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнүүдэд батламж гардуулав | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.