2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 168,351,249 төгрөгийн үнийн дүн бүхий 241,375 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуун чулуун" ХК (ADL +12.06%) болон "Хай би ойл" ХК (HBO +6.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -11.04%) болон "Ремикон" ХК (BBD -4.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Багцын арилжаагаар Мик холдинг ХК (MIK) хувьцаат компаниийн нийт 895,610 ширхэг үнэт цаасыг 12,183,883,800 төгрөгөөр арилжаалагдсан байна.
"TOP 20" индекс 0.67 хувиар буурч 18446.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,519,277,871,051.80 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.