
Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.
Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан 128 бөх хүч үзэж байна.
Дөрвийн даваанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий улсын начин Н.Баярбаатарт өвдөг шороодлоо.
Уг нь бөх сонирхогчид Б.Бат-Өлзийг ямар ч байсан их шөвөгт үлдэх болов уу хэмээн таамаглаж байсан билээ.
Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий өвдөг шороодлоо | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.