
Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Н.Баярбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэлээ.
Нэмж хэлэхэд, энэ хоёр бөх 2019 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд мөн шалгарч үлдэн Б.Орхонбаяр түрүүлж байв. Тийнхүү хэдхэн хоногийн дараа болсон улсын баяр наадамд зодоглохдоо хоёулаа улсын начин цол хүртсэн юм.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул, Монгол Улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай нар шалгарав.
Уг барилдаанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан 128 бөх хүч үзсэн юм.
Сонирхуулахад, Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын начин цолтой хоёр бөх түрүү, үзүүрт шалгарч байсан тохиолдол байхгүй билээ.
Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаанд улсын начин Н.Баярбаатар түрүүллээ | ||
Үзсэн: 2045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.