Ираны Засгийн газар гадаадын болон дотоодын хэвлэлийнхнийг Хормузын арал дээр зочлохыг уриалаад байна. Энэ нь Тегеран Хормузын бүс нутаг уруу жуулчдыг татах, энэ бүс аюулгүй гэдгийг харуулах зорилготой юм.

Энэхүү арал нь Хормузын хоолойд байрладаг. 6000 оршин суугчтай Хормузын арал нь Ираны өмнөд далайн эргээс 8 километрийн зайд байрладаг. Хормузын аралд гадаад болон дотоодын хэвлэлийнхнийг зочлохыг хүсч, урьж байгаагаа лхагва гарагт албан ёсоор мэдэгдсэн байна. Японы Эн Эйч Ки агентлагийг ч ирэхийг хүсчээ. Энэ арал нь улаан өнгөтэй элсээр бүрхэгдсэн далайн эрэг болон сүрлэг хадан хясаагаараа алдартай юм.

Мөн энэ арлаас Хормузын хоолойг ажиглах бүрэн боломжтой гэнэ. Тус арлын 29 настай оршин суугч Хормузын арал гайхалтай газар гэдгийг онцолсон болсон 34 настай өөр нэгэн эрэгтэй энэ арал дээр зочлоход аюулгүй байдлын асуудалд санаа зовох зүйл байхгүй гэдгийг илэрхийлжээ. Гэхдээ энэ жилийн 5-р сараас хойш Хормузын хоолойгоор зорчиж явсан газрын тос тээвэрлэгч усан онгоцнууд халдлагад өртсөн явдал хэд хэдэн удаа гарч, бүс нутгийн аюулгүй байдал байнга хөндөгдөх болсон юм.
Харин тус арлын захирагч аюулгүй байдлын асуудалд санаа зовохгүйгээр Хормузын хоолойд байрлах энэ үзэсгэлэнт арал дээр зочлохыг уриалжээ.
| Иран улс гадны хэвлэлийнхнийг Хормузын аралд зочлохыг хүсжээ | ||
| Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.