
Чөлөөт бөхийн 15 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайваний Тайчунь хотод болов.
Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ш.Баянмөнх, спортын мастер Э.Батмөнх, М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцсон юм.
Эхний өдөр чөлөөт бөхийн охидын ангиллын барилдаан болж манай гурван тамирчин хүч үзэж нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв.
Тодруулбал, 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин Ариунболдын Бичигмаа мөнгө, 62 к-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Алтансүхийн Даваажаргал хүрэл медалийн эзэн боллоо.
А.Даваажаргалын хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хошой медальтан болж байна.
Харин 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Болдбаатарын Хоролгарав дөрөвдүгээр байрт шалгарчээ.
“U-15”-ын Азийн аваргаас А.Бичигмаа мөнгө, А.Даваажаргал хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.