Шууд Chart

Автобус удаан хүлээсэн иргэд хүйтэнд хөл, гараа хөлдөөж байна

2019-11-29 11:23:27

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Гэтэл автобусны хүртээмжгүй байгаагаас иргэд өвлийн хүйтэнд 20-30 минут автобус хүлээж байна. Асуудал хаана байгааг бид сурвалжиллаа./2019.11.28/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Автобус удаан хүлээсэн иргэд хүйтэнд хөл, гараа хөлдөөж байна  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хулгайч жолооч нар [127.0.0.xxx] 2019-11-29 14:58
61 дүгээр чиглэлийн автобусны үйлчилгээ жолооч нарын харьцаа гэж ёстой авах юмгүй нэг нэгнийхээ шилийг хараад явна .цаг барина гэж абхйгүй дуртай үедээ хоолонд орж байна гээд машинаа асаалттай орхичихно бодвол машин нь асч байвал жипи эс нь ажилладаг юм болов уу бүү мэд . Хүмүүсээс 500 төгрөгний авилгал байнга аваад сурчихсан .Автобусанд нь видео камер яах гэж суурилуулсан юм бол лав л хүмүүсээс авилгал авахыг нь харсан ч яадаггүй байх .Авилгал ч гэж дээ улсын мөнгийг хулгайлаад сурчихсан хулгайч нар .Бага биш мөнгө шүү нийлбэрээрээ
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 14:02
Хуучин ч тиим байсан илүү хүйтэн болдог байсан ч магадгүй юм даа? Хэт хэврэг болжээ?
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 13:57
автобусыг 1 цаг хүлээж зогсож үзчихээд дараа нь олон юм бичээсэй.өвлийн хүйтэнд автобус хүлээх хэцүү шүү дээ өвлийн хувцас өвч бүрэн өмссөн мөртлөө бээртлээ даардаг надаас нимгэн хувцастай хүмүүс зөндөө
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 13:37
Нийтийн тээвэр маш муу, бүр дэндүү, хэтэрхий муу, үйлчилгээ гэж огт байхгүй. Автобус хүлээнэ гэдэг өвөл цагт үнэхээр хэцүү, хүнд байдаг. Хөлдөх шахан байж, арай гэж нэг ирсэн автобуст нь суух гэхээр хүн нь пиг дүүрэн зай байхгүй. Машинтай дарга нар юу мэдэхэв дэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 13:23
Haha hulduh huiten alga. Nerteegeer ni bandaash avch ug geech. Zavaan tejeever gulugnuud!!
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 13:13
Автобусны буудлууд дээр гараа дулаацуулах цогшсон нүүрсүүд тавих хэрэгтэй л дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 13:08
Маш нарийн хуваарийн дагуу тогтмол явдаг болгох хэрэгтэй. Автобус компаниуд улсаас маш их хэмжээний татаас авдаг хирнээ ашигаа бодоод маш бага явуулдаг. Хэзээ явах нь тодорхойгүй, хуваарь байхгүй, жолооч нар нь маш бүдүүлэг. Гэнэт зогсоод л буу, арын тэргэнд суу гээд л хөөгөөд буулгачихна. Ер нь хүнгүй байсан ч хуюаарийн дагуу явдаг, хуваар нь буудал дээрээ хадаатай байдаг, ирнэд хуваарийг хянах боломжтой байх хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 12:57
Толгойт - Ботаник бас ялгаагүй. зөндөө хүлээлгэдэг. Тэгээд нэг ирэхээрээ заримдаа ар араасаа ирдэг ш дээ. 17 бол бүр сураггүй
УДИРДЛАГУУД НЬ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ, МЭДДЭГГҮЙ, АЖИЛЛАГСАД НЬ СЭТГЭЛГҮЙ [127.0.0.xxx] 2019-11-29 12:39
НИЙСЛЭЛД ДЭГДЭЭД БАЙДАГ ХАНИАД ТОМУУГИЙН БУРУУГ НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ГАЗАР ШУУД 100% ХҮЛЭЭХ ЁСТОЙ. УТАА БАЙХГҮЙ, ХАНИАД ТОМУУ ИХСЭЭД БАЙГАА, ЯВЖ БАЙГАА АВТОБУСУУД НЬ НЯН ТЭЭГЧ ТҮГЭЭГЧ, ХАР УТАА ХАЯСАН ХӨЛДӨӨГЧ
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 12:36
Хүлээж хүлээж ирсэн автобус нь мөсөн хонгил
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 12:24
Хэцүү байгаа машинтай дарга нар яааж мэдэх вэ дээ

Бидэнтэй нэгдээрэй