Шууд Chart

Хуурамч тэсрэх бөмбөг зүүсэн этгээд халдлага үйлджээ

2019-11-30 14:16:08

Их Британийн Лондон хотод хутгатай этгээд иргэд рүү халдсан байна. Лондоны гүүрэн дээр болсон энэ халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ. Цагдаа нарын терроризмын шинж чанартай гэж тодорхойлж буй энэ халдлагыг өдгөө 28 настай Усман Хан гэх залуу үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тэрбээр өмнө нь терроризмтой холбоотойгоор хоригдож байгаад суллагдсан нэгэн юм. Цагдаа нар хэргийн газар очихоос өмнө тэнд байсан зарим иргэн гэмт этгээдийн үйлдлийг саатуулж, хутгыг нь булаан аваад байжээ.

Гэвч цагдаа нар энэ хадлагыг явуулсан Усман Ханийг буудан хөнөөжээ. Тэрээр биедээ тэсрэх бөмбөгтэй байсан учраас цагдаа нар гал нээхэд хүрсэн гэж мэдэгдэж байгаа ч энэ нь хуурамч тэсрэх бөмбөг болох нь батлагдсан байна.

Лондон хотын дарга Садик Хан гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсооход тусалсан иргэдийн баатарлаг үйлсийг сайшаан магтжээ. 

Энэ гүүрэн дээр 2017 оны зургаадугаар сард мөн л террорист хадлага болж байсан юм. Энэ үед зэвсэгт гурван этгээд гүүрээр гарч байсан энгийн иргэд рүү халдаж, 8 хүн амиа алдаад зогсохгүй, олон арван хүн бэртэж байжээ.

Их Британийн удирдагчид тус улс дахь терроризмын заналхийллийн түвшинг “ноцтой”-гоос “их” гэсэн зэрэглэл рүү буулгаад байх үед ийм халдлага болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуурамч тэсрэх бөмбөг зүүсэн этгээд халдлага үйлджээ   
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй