Өмнөд Солонгосын Эрчим хүчний яамнаас энэ жил 15 нүүрсний цахилгаан станцын үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгдээд байна. Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд ийм арга хэмжээг авч байгааг мэдээлжээ.
Энэ жилийн 12 дугаар сараас ирэх жилийн хоёрдугаар сарын хооронд Өмнөд Солонгосын нүүрсний цахилгаан станцын гуравны нэг нь зогсолтод орох юм. Тус улсын Эрчим хүчний яамнаас пүрэв гарагт мэдээлэл өгөхдөө бусад цахилгаан станцууд иргэдийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн гүйцэд хангаж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Албаныхан энэ өвөл 8-15 нүүрсний цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байгаагийн дотор 500 мегаваттын хоёр хуучин станц багтаж байгааг онцолжээ. Энэ хоёр станц нь хүлэмжийн хий ялгаруулалт тун өндөртэйд тооцогдож байгаа юм.
Өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ажлын хэсгээс агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 14 нүүрсний станцыг хаах зөвлөмжийг гаргаж байсан бол ийнхүү бодит ажил хэрэг болохоор болжээ.
Азид эдийн засгийн хүчин чадлаараа дөрөвдүгээрт ордог Өмнөд Солонгос улсад 60 орчим нүүрсний цахилгаан станц байдаг байна. Эдгээр станц тус улсын эрчим хүчний хэрэглээний 40 хувийг нийлүүлдэг. Харин Өмнөд Солонгосын атомын цахилгаан станцууд тус улсын эрчим хүчний 30 хувийг гаргадаг байна.
| Өмнөд Солонгос нүүрсний 15 цахилгаан станцыг хаана | ||
| Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.