Шууд Chart

АНУ-ын агаарын хүчний сургуулилтад ашиглагдах арлыг худалдан авчээ

2019-11-30 19:00:00

АНУ-ын агаарын зэвсэгт хүчний сургуулилтад ашиглах зорилгоор Магешима гэх арлыг хувийн эзнээс нь худалдан аваад байгааг Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Японы Батлан хамгаалах яам тус улсын баруун өмнөд зүгийн нэгэн арлыг худалдан авах талаар энэ арлын эзэмшигчтэй гэрээ байгуулжээ. Кагошима мужийн Магешима гэх энэ арал дээр Америкийн агаарын зэвсэгт хүчнийхэн сургуулилтын буулт хийх юм.

Үүнээс өмнө Номхон далайн Лото гэх арлыг АНУ болон Японы агаарын зэвсэгт хүчнийхэн сургуулилтын талбар болгон ашиглаж байсан юм. Тэгвэл шинээр худалдан аваад байгаа арал дээр Америкийн төдийгүй Японы “Өөрийгөө хамгаалах хүчин”-ий анги нэгтгэлүүдэд зориулсан байгууламжийг барихаар төлөвлөж байна.

Японы Батлан хамгаалах яамнаас Магешима арлын ихэнх хэсгийг эзэмшдэг компанитай худалдан авалтын гэрээг баасан гарагт байгуулаад байгааг онцолж, тухайн арлыг 146 сая ам.доллараар үнэлэгдсэн гэдгийг мэдээлжээ. АНУ-ын талаас Японыг сургуулилтын шинэ газартай болохыг шаардаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын агаарын хүчний сургуулилтад ашиглагдах арлыг худалдан авчээ   
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй