Шууд Chart

Гавьяат тамирчин С.Батцэцэг хөдөлмөрийн баатар цолныхоо мялаалгыг хийлээ

2019-12-01 10:46:53

Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэгийн хөдөлмөрийн баатар цолны баяр өнгөрсөн баасан гарагт “One event hall” ресторанд боллоо.

Түүний энэхүү арга хэмжээнд төрөл төрөгсөдөөс нь гадна спорт, соёл урлагийн алдартнууд, зарим улс төрчид хүрэлцэн ирсэн байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд тус цолыг 2017 онд гардуулсан юм. Гэвч дараа дараагийн тэмцээнүүддээ шахагдсаар өдийг хүрчээ.

Энэ дашрамд С.Батцэцэгийн талаарх мэдээлэлийг уншигч танаа товч хүргэе. Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ нарын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төржээ.

2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Япон хэлний ангид элсэн сурч, 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна.

2008 оноос "Замчин" клубт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт бөх, Монгол Улсын гавьяат, гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн шавь болсон юм. Харин 2012 онд "Хилчин" спорт хороонд харьяалагдаж, З.Дүвчин, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан түүхтэй.

Амжилтаас нь дурдвал, өсвөр үеийн УАШТ-д 2005 онд, өсвөр үеийн Азийн АШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, залуучуудын УАШТ-д 2008 онд алт, залуучуудын Азийн АШТ 2008 онд Катарын нийслэл Доха хотод болоход мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алт, 2011 онд мөнгө, 2010 оны Азийн АШТ Энэтхэгийн Шинэ Дели хотод болоход мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү 2009 оноос ДАШТ-д хүч үзэж, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медиалаар энгэрээ гоёжээ.

Түүнчлэн 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн ховорхон амжилтын эзэн юм.

Ийнхүү түүний цолны найрны үеэрх гэрэл зургийг уншигч танаа хүргэе.

 

 

 









































Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин С.Батцэцэг хөдөлмөрийн баатар цолныхоо мялаалгыг хийлээ  
Үзсэн: 7759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Монгол [127.0.0.xxx] 2019-12-04 17:44
Атаархаад байгаа хүмүүс бол бүгд Хятад шүү Монголчуудыг өөрсдөөр нь бахархал руу нь нулимуулах доромжилуулах зэрэг нь хятадын бодлого бөгөөд. Бахархалгүй болсон ард түмэн Шинжаан Уйгар Төвдтэй адил шашинаас өөр зүйлгүй мэт болно.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 07:34
Баяр хүргьe .
Irgen [127.0.0.xxx] 2019-12-03 01:23
Ene hvntei vu yrih be zvgeer l Mongoliin domog
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 09:13
Халуун баяр хүргэе.Мундаг дайчин бүсгүй эх орныхоо нэрийг байнга мандуулж яваарай.цаашдынхан ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 09:09
Хүний нүүрний будаг хэнд хамаатай юм бэ.тэнэг амьтан
Ган [127.0.0.xxx] 2019-12-01 23:31
Хөдөлмөрлөж хөлсөө гаргасанг нь үгүйсгэхгүй Гэхдээ л дуучин болгоныг, бөх болгоныг шагнахаа больмоор байна. Хөдөлмөрийн баатар гэдэг цолыг тийм амархан авдаггүй байлтай. Сүүлийн хэдэн жил хэдэн жудочин бөхчүүдээс өөр хөдөлмөрийн баатар цол авсан хүн байна уу? Баттулга өөрөө бөх болохоор бүх бөхчүүдийш шагнах гээд байгаамуу эсвэл монголд бөхчүүдээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүнгүй болоо юу?
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 20:37
ene bvh aldar neriin ard yu baidgiin medehkv gedesee elj hvnii ul shagaihaar uur ym hiideggvi cham shig ymnuud bol dugai l bai zgr bj bgad ene aldariig awaaagvi bh shvv
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 16:50
Battsetsegiin hemjeend delhiin tom amjilt gargasan hvn mongold baihgvi shvvdee
Зочин [127.0.0.xxx] 2019-12-01 22:49
Нөгөө бөх хүүхэн маань харин чанар муутай хятад будгаар зузаан будсан хямдхан муухан шавар хүүхэлдэй шиг юм болцон зогсож байншт. Энэ хөдөөнийхөн ингээд л будгаар өөрийгөө зузаан нялаад би л хөдөөний мангар гэсэн шиг байх юм
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 11:59
chamaas l tsarailag shv
Хөдөөнийхөө тэгээд яахын [127.0.0.xxx] 2019-12-03 21:39
Эргүү хар хүүр минь хямдхан хятдыг байнга түрхдэг болоод ийм сайн таньж байгаамуу Ингэж үхэх шахаж атаархаж явхаар үхэээч тэнэг хүүрээ. Агаар айраг цагаа гээд хуцаад хөдөө гарахдаа чи тэр хятад будгаараа л ялгарна өөр юугаар чинв ч чамайг хотых гэж мэдэхгүй халтайсан хар хүүр вэ хамаг уур хүргэжлээ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 20:35
ataaarhah ymaa olj ydsiim dee ene hvnii hemjeeen d ochchood olon ym yriarai hot huduugvvl nvvree buddag chniihaar bol huduuniihun l nvvree budag ymuu ergvvv malnaas doloon dor amitan mne
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 19:46
chamd er ni hodooniih bnu hotiinh bna uu yamar hamaa bna chi muu bitgii hel delhii ene ohniig medne za yu
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 13:16
hzee ene setgelgeeneesee salnaa tsutsu
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 07:26
Та энэ бусгуй шиг эх орныхоо терийн далбайг хийсгуйлэн ,терийн дууллалаа харийн нутагт дууллалууж байгаагуй нь лав мэдээж. Ийм тэнэг сэтгэгдэл бичиж суугаа хун бол миний бодлоор хаяанаасаа 50 метер ч холдож узээгуй дурак ( эсвэл нэг дура) байгаа даа !
zochin [127.0.0.xxx] 2019-12-01 13:28
Ямар ч мундаг юм ямар ч хөөрхөн юм баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе
Зочин [127.0.0.xxx] 2019-12-01 12:54
Myndag shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-12-01 12:16
Burhad chamaig ibeej baig ,
бэлтгэл хурандаа өвөө нь [127.0.0.xxx] 2019-12-01 11:42
Монгол улсын нүүр царай болсон охин минь элдэв хар хэл амнаас хол амжилт бүтээл сайн сайханд ойр явах болтугай,монголчууд бид ийм үр хүүхэд асч үрс,залгамж үеэрээ бахархаж хайрлаж дэмжиж явах учиртай

Бидэнтэй нэгдээрэй