Шууд Chart

Түрүүлсэн бөх найман сая төгрөг хүртэнэ

2019-12-03 10:01:07

Монголд Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 7-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Уг барилдааны шагналыг онцловол түрүү бөх найм, үзүүрлэсэн бөх тав, их шөвөгт үлдсэн бөх тус бүр хоёр сая төгрөг гардах аж.

Энэхүү барилдаанд зодоглох бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 5, 6-нд бүртгэх аж.  

Нэмж хэлэхэд, Өмнөговь аймгийн Ардчилсан намынхан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанаа Даланзадгадад зохион байгуулж, түрүү бөхийг тав, үзүүрлэсэн бөхийг гурван сая төгрөгөөр шагнасан байна.

Эл барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Амарзаяа нар шалгарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Түрүүлсэн бөх найман сая төгрөг хүртэнэ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй