
Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан эрэгтэйчүүдийн 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд эхэллээ.
Тэмцээний эхний өдөр урьдчилсан болон хагас шигшээд барилдаанууд болов. Манай улсаас тус тэмцээнд “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС-ийн 30 гаруй тамирчин хүч үзэж байгаа бөгөөд таван тамирчин шигшээд шалгарч зургаан тамирчин маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тодруулбал, 70 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 79 кг-д Д.Батзул, 86 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин М.Цогтгэрэл, 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 97 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Алтангэрэл алтан медалийн төлөө, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Түмэнцогт, 65 кг-д МУБИС-ийн Ц.Дамдинпүрэв, 79 кг-д “Ирээдүйн одод”-ын Ц.Баярсайхан, 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Оргилох, 92 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Батзориг, 125 кг-д тус клубийн тамирчин С.Ган-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана.
Манай таван бөх Улаан-Үдэд шигшээд шалгарлаа | ||
Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.